Safetica
Мэдээллийн алдагдлаас хамгаалах ухаалаг шийдэл (DLP)

Байгууллагын бүх дотоод мэдээллийг ангилж хянах боломжтой ба зөөврийн болон хэвлэх төхөөрөмж, имэйл, вэб, инстант мессеж, клауд (Microsoft 365, OneDrive, Google Workspace) зэрэг сувгуудаар дамжиж буй эмзэг мэдээллийг бодит цаг хугацаанд хянаж алдагдахаас сэргийлнэ.

120+ улс
Дэлхий даяар ашиглагддаг
Cloud
Microsoft 365, OneDrive, Google Workspace хамгаалалт
DLP
Мэдээллийн алдагдлаас хамгаалах
IRM
Дотоод эрсдэлээс сэргийлнэ
OCR
Оптик тэмдэг таних, Монгол хэл таних боломжтой
OS
Windows Mac үйлдлийн системийг дэмжинэ

Safetica-ийн боломжууд

DLP, Insider Risk Management, клауд хамгаалалтыг нэг платформд

Ухаалаг ангилалт (Smart Classification)

Эмзэг өгөгдлийг формат (зураг, текст) өргөтгөл (docx, pdf, xlsx) үл хамааран агуулгаар нь тодорхойлж, ангилна.

Интеграц (SIEM / API)

SIEM болон бусад систем рүү API ашиглан лог, тайлан дамжуулах боломжтой.

Мэдээллийн урсгал харагдах байдал

Нэгдсэн Dashboard хэсэгтэй бөгөөд USB төхөөрөмж, вэб upload, имэйл, мессеж, хэвлэх, клауд зэрэг бүхий л сувгаар мэдээлэл хэрхэн урсаж байгааг харуулна.

Имэйл ба мессеж хамгаалалт

Имэйл, вэб upload, Instant Messaging (Telegram, WhatsApp, Viber...) зэрэг сувгаар гарах өгөгдөлд бодлого хэрэгжүүлж, эрсдэлтэй үйлдлийг илрүүлнэ.

Уян хатан бодлого (Log / Block / Justify)

Зөрчил илэрсэн үед блоклох, эсвэл хэрэглэгчээр үндэслэл гаргуулан зөвшөөрөх зэрэг арга хэмжээг бодлогоор тохируулна.

Зайнаас ажиллах, hybrid орчны хамгаалалт

Оффисоос гадуур ажиллах үед ч мэдээллийг хамгаалах боломжтой

Бодит цагийн эрсдэлийн үнэлгээ

Хэн, хэзээ, хаашаа, ямар аргаар, ямар өгөгдөл дамжуулж байгааг үнэлж, өндөр эрсдэлтэй хэрэглэгчийг түрүүлж илрүүлнэ.

Insider Risk Management

Хэрэглэгчийн үйлдлийг давхар хянаж, эрсдэлтэй үйлдлийг урьдчилан илрүүлэх боломжтой.

Клауд хамгаалалт

Microsoft 365 (SharePoint/OneDrive/Teams/Exchange Online) Google Workspace болон клауд drive-ууд дээр бодлого хэрэгжүүлэх боломжтой.

badges_global_infosec_2025capterra_shortlist_2025datalosspreventiondlp_leader_leaderfront_runners_2025leader-fall-whitesoftwarereview_2025_champion

Хэрхэн ажилладаг

4 алхмаар нэвтрүүлж, бодлогоо хэрэгжүүлнэ

1

Өгөгдлөө илрүүлж, ангилах

Endpoint, shared storage, клауд орчинд буй эмзэг мэдээллээ илрүүлж, ангилалтын дүрэм/загвар тохируулна.

2

Бодлогоо тохируулах

USB төхөөрөмж, вэб upload, имэйл, хэвлэх, клауд зэрэг сувгаар ямар үйлдлийг зөвшөөрөх/хязгаарлахыг тодорхойлно.

3

Хянах, сэрэмжлүүлэх

Зөрчил, эрсдэлийн оноо, хэвийн бус зан төлөвийг бодит цагт хянаж, шаардлагатай үед арга хэмжээ авна.

4

Тайлагнах, нийцэл баталгаажуулах

Аудитад бэлэн тайлангаар бодлого хэрэгжилт, зөрчил, эрсдэлийг нотолж, байгууллагын дүрэм/журамтай уялдуулна.

Демо үзэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл

Мэдээлэл хамгаалалтын хэрэгжилт, хяналт, тайлагнал дээрх бодит үр дүн

"Мэдээллийн урсгалыг хянах боломжтой болсноор бодлогоо зөв газарт нь хэрэгжүүлж чадсан."

НТ
Н. Тэмүүлэн
Мэдээллийн аюулгүй байдлын менежер • Санхүүгийн байгууллага

"USB төхөөрөмж, вэб upload зэрэг сувгуудад бодлого хэрэгжүүлснээр мэдээлэл алдагдах зөрчил мэдэгдэхүйц буурсан. Хэрэглэгчдэд ойлгомжтой анхааруулга өгдөг нь ажилтнуудад суралцах боломж олгодог."

ЭС
Э. Саруул
IT хэлтсийн ахлах • Үйлдвэрлэл

"Мэдээллийн ангилал маш сайн хийдэг бөгөөд үүн дээрээ үндэслэн бодлого тодорхойлоход хялбар байсан. Мөн гаргаж өгдөг тайлан нь олон улсын стандартын шаардлага (ISO, HIPAA, PCI-DSS) хангасан байсан."

БЭ
Б. Энхжин
Дотоод аудит • Худалдаа үйлчилгээ

"Клауд (Microsoft 365) орчинд байгаа эмзэг мэдээллийг хамгаалах боломжтой болсон. Мөн зөрчлийн мэдээллийг нэгтгэн шүүхэд амар."

ГМ
Г. Мөнх-Оргил
Системийн инженер • Технологийн компани

"Хэрэглэгчийн хэвийн бус зан төлөвийг шинжилж эрсдэлтэй хэрэглэгчдийг ялгахад тусалсан. Ингэснээр false positive багассан."

ТО
Т. Оюун
CISO • Боловсролын байгууллага

"Суурилуулт хийхэд хялбар, удирдах самбар нь ойлгомжтой. Мэргэжлийн инженерийн туслалцаатайгаар МАБ бодлогоо хурдан хугацаанд хэрэгжүүлж чадсан."

СБ
С. Батсайхан
IT менежер • Эрүүл мэнд

Гол чиглэлүүд

Мэдээлэл хамгаалалт
Insider Risk Management
Стандартын нийцэл
Клауд хамгаалалт
SIEM интеграц

Лицензийн төрлүүд

Essential

Суурь DLP хэрэгцээнд

  • Мэдээлэл илрүүлэлт ба ангилалтын суурь боломжууд
  • Сувгийн хяналт: төхөөрөмж, вэб, хэвлэх (орчноос хамаарна)
  • Зөрчил бүртгэл ба үндсэн тайлан
  • Нэвтрүүлэлтийн зөвлөгөө
Үнийн санал авах

Pro

Бүрэн DLP ба Insider Risk хамгаалалт

  • Essential багцын бүх боломжууд
  • Ухаалаг ангилалт (context + content шинжилгээ)
  • Бодит цагийн сэрэмжлүүлэг, уян хатан бодлого (log/block/justify)
  • Insider risk харагдах байдал, зан төлөвийн хэв шинж
  • Зайнаас ажиллах, remote орчны хамгаалалт
  • Инцидентийн shadow copy/форензик нотолгоо (орчноос хамаарна)
  • Compliance тайлан (ISO, HIPAA, PCI DSS, GDPR зэрэг шаардлагад бэлтгэхэд тусална)
Үнийн санал авах

Coming soon

Premium

  • Many more...
Тун удахгүй

Топ реселлерүүд

Албан ёсны реселлерүүдээр дамжуулан худалдан авалт хийгээрэй.

Глоком ХХК
Глоком ХХК
Инфо Солиушн ХХК
Инфо Солиушн ХХК
Ай Ти Инсайт ХХК
Ай Ти Инсайт ХХК
Ай Ти Зон ХХК
Ай Ти Зон ХХК
Мобинет ХХК
Мобинет ХХК
Могул Сервис ХХК
Могул Сервис ХХК

Түгээмэл асуулт

Safetica DLP-ийн тухай хамгийн их асуудаг зүйлс

DLP (Data Loss Prevention) нь байгууллагын эмзэг мэдээлэл санаатай болон санамсаргүйгээр гадагш алдагдахаас сэргийлэх аргачлал, бодлого, технологийн багц юм. Safetica нь мэдээллийг илрүүлж/ангилж, дамжуулж болох сувгуудаар хянаж, эрсдэлтэй үйлдлийг бүртгэх, хаах боломж олгодог.
Танай орчны тохиргооноос хамааран USB, гадаад төхөөрөмж, вэб upload, имэйл, мессеж, хэвлэх, сүлжээний share болон клауд drive-ууд дээрх өгөгдлийн урсгалд бодлого хэрэгжүүлэх боломжтой.
Тийм. Safetica нь Microsoft 365 орчинд ажиллах үед үүсэх өгөгдлийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хяналт, аудит, бодлогын боломжуудтай (нарийвчилсан хэрэгжилт нь байгууллагын лиценз/орчноос хамаарна).
Та бодлогоороо зөрчил бүрийг бүртгэх, шууд хаах, эсвэл хэрэглэгчээр үндэслэл гаргуулан зөвшөөрөх зэрэг арга хэмжээг сонгож болно. Мөн сэрэмжлүүлэг, тайлангаар өндөр эрсдэлийн үйлдлүүдийг хурдан шүүнэ.
Хэмжээ, хэрэглэгчийн тоо, сувгийн хамрах хүрээ, бодлогын нарийвчлалаас хамаарна.
Боломжтой. Лог бүртгэлийн мэдээллийг SIEM болон бусад аналитик/тайлагналын хэрэгсэл рүү дамжуулах интеграц, мөн өгөгдөл экспортлох/тайлангийн API зэрэг боломжуудыг хэрэгцээнээс тань шалтгаалан тохируулж болно.
Safetica нь ISO, GDPR, HIPAA, PCI-DSS зэрэг олон улсын болон салбарын стандартуудын шаардлагыг хангахад туслах мэдээлэл хамгаалалтын бодлого, аудит тайлангийн хэрэгслүүдийг санал болгодог.

Демо / зөвлөгөө авах

Танай байгууллагын өгөгдөл хамгаалалтын хэрэгцээнд тохируулан демо үзүүлж, хэрэгжилтийн зөвлөгөө өгнө.

  • Танилцуулга уулзалт
  • Туршилт хийх
  • Үнийн санал авах
  • Бодлого боловсруулах зөвлөмж
  • Суурилуулалт ба техник туслалцаа

Асуух зүйл байна уу? Бидэнтэй холбогдоорой:

info@progrids.mn